mohs-8b

Сүлжээг гадны халдлагаас хамгаалдаг firewall гэдэг зүйл буй. Үүнийг монгол хэлнээ галт хана гэж орчуулж хэрэглээд байдаг. Би ч мөн тэгж орчуулах нь зөв гэж боддог байлаа.
Барилга барихад гал нэвтрүүлдэггүй хана буюу firewall гэдэг зүйл байдаг ба тэр нь нэг өрөөнд гарсан галыг бусад өрөө рүү нэвтрэхгүй байлгах үүрэгтэй байдаг юм гэнэ. Галын хана муу эсвэл гал хэт их хүчтэй үед нэг өрөөнд гарсан гал бусад өрөө рүү дамжиж барилга тэр чигээрээ шатдаг байна.
Компьютерийн сүлжээнд хэрэглэдэг firewall нь мөн дээрхтэй агаар нэг - Гаднаас орж ирэх галыг дотогш нэвтрүүлэхгүй байх үүрэгтэйгээс гадна, олон дэд сүлжээнүүдтэй тохиолдолд аль нэг сүлжээнд гарсан галыг бусад сүлжээ рүү дамжуулах ёсгүй. Дээд зэргийн нууцлалтай сүлжээ дэд хэсэг бүртээ галын ханатай байхын учир энэ юм. Мөн компьютер болгон өөртөө галын ханатай байж болно.

Гал нь гаднах этгээдийг эсэргүүцэх хэрэгсэл биш гаднаас орж ирэх зүйл, харин хана нь тэрхүү галыг эсэргүүцэн хамгаалах утгатай байх нь. Галт хана бус Галын хана гэвэл зөв юм уу гэж бодлоо.

Сүүлийн үед мэдээллийн технологийн хэрэглээ нэмэгдэж, илүү өндөр чухал түвшинд ашиглагдахын хэрээр түүний аюулгүй байдлын асуудлууд их чухлаар тавигдаж эхэлж буй бололтой. Эргэн тойронд хүмүүс сүлжээ, серверийнхээ аюулгүй байдал, хамгаалалтыг хэрхэн сайжруулах талаар ярих нь улам нэмэгдээд ч байгаа юм шиг эсвэл би өмнө нь анзаардаггүй байсан юм болов уу. Ямар ч байсан үүнд анхаардаг болсон нь сайн хэрэг ч галт хэрэм буюу firewall-ын талаар ойлголт миний ойлгодгоос арай л өөр байгаад байх шиг. Иймд би өөрийн ойлголтын талаар аль болох энгийнээр хийсвэрлэн бичихээр шийдлээ.

Мэдээллийн сүлжээ болон интернэтээр урсаж буй мэдээлэл нь анх харахад хялбар юм шиг боловч цаанаа маш нарийн зохицуулалтууд явагдаж байдаг. Жишээ нь, хаяглалт. Гудамж талбай, тодорхой байршил нь Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг гэх мэт өөрийн гэсэн хаягтай байдагтай адил сүлжээнд ажиллаж буй ямар ч төхөөрөмж өөрийн гэсэн хаягтай байдаг бөгөөд үүнийг IP хаяг гэж нэрлэдэг. IP хаяг нь цэгээр таслагдсан 0-255 хүртэл 4 тоогоор илэрхийлэгддэг ба 192.168.0.1 маягаар харагддаг. Бидний мэдэх аль ч хөдөлгөөн эхлэх цэг болон дуусах цэг гэж байдагтай адилаар сүлжээн дахь мэдээллийн буюу битийн хөдөлгөөн нь эхлэх болон очих хаяг гэж байдаг ба IP хаягаар илэрхийлэгддэг. Энэ хаягийн тусламжтайгаар сүлжээнд ажиллаж буй төхөөрөмжүүд нь мэдээллийг өөрт зориулагдсан эсэхийг ялгаж зарим нь цааш дамжуулах гэх мэт нарийн ажлуудыг гүйцэтгэнэ. Дараагийн ойлгох ёстой чухал зүйл бол порт юм. Ус дамжуулах хоолойтой зүрлэж болох юм уу даа. Усны хоолой нь халуун усны, хүйтэн усны, халаалтын буюу паарны, бохирын гэж тус тусдаа байдаг, тус тусаар нь өөр өөр ус гойждог шиг интернэтэд буй үйлчилгээ бүр нь өөрийн гэсэн портоор дамжиж хэрэглэгчид хүрдэг. Жишээ нь, ямар вэб үзэж байгаагаас үл хамааран бид 80-р порт, хэнд ямар захидал илгээж буйгаас үл хамааран цахим захидал дамжуулахад 25-р порт ашиглагддаг. Бас нэг чухал ойлголт нь дамжуулах протокол буюу TCP UDP-ийн талаар ойлголт юм. Сүлжээгээр дамжиж буй зарим мэдээлэл очих эзэндээ бүрэн бүтэн очих шаардлагатай байдаг бол зарим нь үгүй. Бүрэн бүтэн очих шаардлагатай үед TCP-г ашиглах бөгөөд мэдээллийн эд ширхэг бүрийг бүрэн бүтэн очсон эсэхийг тусгай технологийн тусламжтайгаар нарийн шалгах ба дутсан зүйл байвал нөхөх зорилгоор дахин илгээдэг. Өөрөөр хэлбэл таны үзэж буй вэб хуудасны үсэг дутуу, зураг нь баларчихсан байхыг хүсэхгүй биз дээ. Гэхдээ энэ шалгалт, дахин дамжуулалт нь дамжуулах хурдыг бууруулж, зарим нөхцөлд тийм ч тохирдоггүй тул UDP ашиглах хэрэг гардаг. UDP дээр мэдээллийн эд эс бүрийг очсон эсэхийг шалгахгүйгээр зүгээр л ус шүршиж буй мэт дамжуулж орхидог. Энэ нь ихэвчлэн дуу дүрс дамжуулахад тохиромжтой байдаг.

Буруу ойлголтыг залруулах нь. Вэб маань халдлагад өртчихлөө вэбийнхээ хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй байна, галт хэрэм хэрхэн суулгавал хамгаалах вэ, СПАМ их ирэх юм галт хэрэм суулгаж хаах хэрэгтэй байна гэх мэт ярьж байхыг бас надаас асууж байхыг олон удаа сонссон. Эдгээр тохиолдлуудад галт хэрэм огт тус болохгүй, галт хэрэм нь арай өөр зориулалттай. Галт хэрэм нь зөвхөн холболт хэнээс хэн рүү, ямар портоор бас TCP эсвэл UDP үү гэдэг дээр үндэслэж зөвшөөрөх эс зөвшөөрөх шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл хэнээс хэн рүү холболт тогтоож, ямар хоолойгоор яаж (TCP/UDP) мэдээлэл дамжуулах талаар л зохицуулалт хийдэг. Гэвч тэрхүү хоолойгоор ямар мэдээлэл урсаж байгааг огт хянадаггүй бас боломжгүй юм. Энэ нь бид халуун усны цорго нээхэд халуус ус тасраад хүйтэн ус гоожиж байна уу, эсвэл зэвтэй байна уу гэдгийг хянах боломжгүйтэй адил юм. Ямар мэдээлэл дамжиж байгааг хянахын тулд тухайн интернэтийн үйлчилгээнд тохирсон технологиудыг сонгож ашиглах хэрэгтэй болдог. Тиймээс галт хэрэм нь хамгаалалт мөн боловч бүх зүйлээс хамгаалах бүрэн хэмжээний хамгаалалт биш юм шүү.

 Дэлгэрэнгүй»

IRIS Trailer - IRIS girl

2009 оны 12-р сарын 23 Нийтэлсэн uyanga8b

IRIS - trailer. энд дарж trailer болон зарим зураг үзнэ үү бас сэтгэгдэлээ үлдээхээ мартваа.

 Дэлгэрэнгүй»

You're beautiful - бас л хөөрхөн кино охидуудын хувьд ...

2009 оны 12-р сарын 23 Нийтэлсэн uyanga8b

 You're beautiful - бас л хөөрхөн кино охидуудын хувьд ... Клип, тоголсон жүжигчид гэх мэтийг дэлгэрэнгүйг дарж үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

IRIS - hallelujah by UYANGA

2009 оны 12-р сарын 23 Нийтэлсэн uyanga8b

IRIS - ийн клип /Халлелуя/. Гоё клип шүү орж үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

Fated to love you - by UYANGA /goyo kino uzeerei haramsahgui shuu/

2009 оны 12-р сарын 23 Нийтэлсэн uyanga8b

Fated to love you - my happyness. Яагаав нөгөө хятад хэл сонсуулаад байсан гоё дууны клип шүү. Дэлгэрэнгүйг дараад клипийн үзээрэй... Клип ч гэж дээ...

 Дэлгэрэнгүй»

Хэцүү анги... /Уянга/

2009 оны 12-р сарын 23 Нийтэлсэн uyanga8b

МҮОНТ-ийн "Хэцүү анги" -ийн клип орууллаа. Дэлгэрэнгүй дарна уу.


 Дэлгэрэнгүй»

DELGERMAA - youtube - ээс видео оруулах нь

2009 оны 12-р сарын 23 Нийтэлсэн uyanga8b
Miley cyrus party in the USA - Дэлгэрэнгүйг дарж клипээ үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

ONON - Лекцээ хэрхэн гүйцэж бичих вэ?

2009 оны 12-р сарын 23 Нийтэлсэн uyanga8b

 Дэлгэрэнгүй»

War craft frozen throne[gogo share]

2009 оны 12-р сарын 20 Нийтэлсэн spirit_0721

za ingeed ta buxendee war craft frozen throne togloomiig xurgeye!

 Дэлгэрэнгүй»

DRIVER GENIUS [GOGO SHARE]

2009 оны 12-р сарын 20 Нийтэлсэн spirit_0721

та ямар нэгэн DRIVER таниулж чадахгүй байн уу?Тэгвэл танд энэ DRIVER GENIUS ийг татаж авхийг зөвлөж байна.Мэдээж таны компютер заавал интернэтийн холболттой байх ёстойг мэдэх байх.

 Дэлгэрэнгүй»

Техник төхөөрөмж

2009 оны 12-р сарын 19 Нийтэлсэн dashka

Гэрийн төхөөрөмжүүдэд байх Optical кабелийн тухай мэдэх нь

Та бидний бараг мэддэггүй нэгэн төрлийн кабель бий. Энэ бол Digital Optical кабель юм. Монголчилбол дижитал гэрлийн кабель гэж болно. Гэхдээ энэ бол та бидний мэддэг шилэн кабелиас арай өөр билээ.

Энэ кабелийг ихэвчлэн гэрийн театр, видео тоглоомын консолиуд, CD/DVD тоглуулагч болон бусад hi-fi буюу өндөр зэрэглэлийн электрон бараанууд хэрэглэдэг байна. Тэгэхээр энэ холболтыг яах гэж суурилуулдаг вэ? Хариулт нь AMP тоглуулахын тулд гэнэ шүү.

Яагаад Optical буюу Гэрлийн гэж нэрлэсэн бэ?

Шилэн кабель нь өгөгдлийг ямар ч алдагдалгүйгээр, өндөр хурдтай дамжуулж чаддаг тул орчин үеийн шаардлагад нийцэх болсон. Электрон сигналыг гэрлийн хэлбэрт шилжүүлдэг тул гэрлийн хурдаар дамжуулдаг гэсэн үг л дээ. Түүнчлэн шилээр хийдэг тул кабелийн өөрийн өртөг хямд байх боломжтой нь хэрэглэгч та бидэнд завшаантай хэрэг юм. Хэрвээ алт/зэс мэтийн үнэтэй металиар хийдэг бол асар үнэтэй болох байсан биш үү.

Хамгийн анх Toshiba фирм нь өөрсдийн бүтээсэн CD тоглуулагчийг аудио төхөөрөмжтэй холбохын тулд энэхүү кабелийг бүтээж ашигласан байдаг. Гэвч хэтэрхий болхи байсан тул төдийлөн хэрэглээнд нэвтэрч чадсангүй. Тэгээд ч CD тоглуулагчийн чанар нэг их өндөр байгаагүй тул шаардлага ч байгаагүй ажээ. Харин DVD хэрэглээнд нэвтэрч эхэлснээр Dolby Surround дууны систем хүчтэй нэвтэрч эхэлснийг та бид мэднэ. Энэ үед дууны өгөгдлүүд 2 биш 5 шугамаар зэрэг дамжуулагдах ёстой болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл Стерео буюу 2 шугамаар дуугардаг байсан бол 5 колонкоор зэрэг дуугардаг болсон. Энэ үед 5 ширхэг улаан шар утсаар зэрэг холбоно гэвэл бөөн утас шөрмөс болно шүү дээ.

Хэрэглээ

За за, ингээд аль алиныхаа цагийг үрэхгүйн тулд энэ кабелийг юунд хэрэглэдэг талаар гол зүйлдээ шууд оръё.
Хэрвээ танд PlayStation 3 тоглуулагч байгаа бол тэрээр орчин үеийн видео тоглоомууд болон DVD/Bluray кинонуудыг тоглуулж чаддагийг та мэдэх байх.

Гэтэл эдгээр нь бүгд Dolby Surround дуугаралттай шүү дээ. Өөрөөр хэлбэл таны эргэн тойронд дуугарах чадалтай. Гэтэл хамгийн гайхалтай нь PS3-аа хэрхэн Dolby системтэй болгож холбох вэ? Зүгээр л жирийн 5-н спикер авлаа гэхэд PS3-д холбох портууд байхгүй.

Тэгвэл танд энэхүү Optical порт хэрэг болно. Та араар нь тойрч харвал энэхүү залгуурын порт байгаа. Түүнчлэн танд энэхүү залгуурын оролт бүхий 5.1 аудио систем хэрэг болно. Бага зэргийн илүү үнэтэй Home Teather нь ийм оролттой байдаг. Эсвэл DVD тоглуулагчгүй зүгээр л цэвэр аудио систем бүхий Amplifier гэсэн төхөөрөмжүүд бас байдаг. Энэ нь бага зэргийн хямд мөртлөө дуугаралт тал дээрээ дэндүү гоё байдаг. Гэвч харамсалтай нь монголын дэлгүүрүүдэд ийм тусгай Amplifier систем зарах нь тун ховор байдаг юм. Тэгэхээр та Гэрийн театр авахдаа л ийм оролттой эсэхийг нягталж хараарай. Тэгээд л түүнийхээ 5 колонк спикерийг ашиглана гэсэн үг.

Таны холбосон Optical залгуур нь өндөр чанартай аудио сигналыг тун сайхан дамжуулах тул таны тоглож байгаа тоглоом жинхэнэ утгаараа 5.1 дуугарна. Өөрөөр хэлбэл 5 колонкоор 5 тусдаа дуу дуугарах юм. Ард чинь болж байгаа үйл явдал яг л ард чинь дуугарахаар таны тоглоом жинхэнэ утгаараа амилна.

Үнэ

Монголд иймэрхүү Optical кабель дунджаар 8000 төгрөгийн үнэтэй байдаг. Их ховор байдаг бөгөөд ихэвчлэн видео тоглоомын DVD,CD  зардаг лангуунууд дээр бий. Харамсалтай нь томоохон электрон барааны дэлгүүрүүдийн худалдагч нарын ихэнх нь ийм кабелийн талаар танд зөвлөгөө өгөх нь битгий хэл өөрсдөө ч огт мэдэхгүй байдаг юм.

Өөр нэг сонголт HDMI

Гэхдээ гэрийн театр нь тань HDMI оролттой бол энэ кабелийн хэрэг байхгүй болно. Гэвч HDMI оролттой гэрийн театр их үнэтэй байдаг.

Ер нь бол та элдэв аудио, видео төхөөрөмж авахдаа оролт, гаралтууд, портуудыг сайн харж авах нь тун зүйтэй шүү. Порт ядмаг байвал цаашдаа их зовлонтой байдгийг анхаарахад илүүдэхгүй.

Top of Form

Урьдчилан харах цонх

Bottom of Form

http://www.miniih.com/miniiblog/erkhee/files/Image/Gallary/96x96/photo_8i945p-dual-graphic_big.jpg

http://www.miniih.com/miniiblog/erkhee/files/Image/Gallary/96x96/wd400bb.jpg

http://www.miniih.com/miniiblog/erkhee/files/Image/Gallary/96x96/300px-ram_n.jpg

http://www.miniih.com/miniiblog/erkhee/files/Image/Gallary/96x96/62607.jpg

Motherboard

Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонхи элементүүдийг агуулдаг хамгийн чухал хэсэг юм.

Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнхи элемент дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн  Motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгсэлээ өөр дээрээ агуулах боломжтой болсон.  Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг Onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эцсийн шатны угсралт хялбар дизайны хувьд овор хэмжээ багассан технологийн процессийн хувьд  хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.

Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ?  Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ.

Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ тус тусад нь сольж шинэчлэх бломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч бололцоогүй төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд Motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг   (I/O), тасалдлын утга  (IRQ)   авдаг бөгөөд энэ хаягуудыг давхцуулахгүйгээр expansion slot дээр нэмж карт суулгаж ажиллуулж болдог байна. Сүүлийн үеийн компьютерт ашиглагдаж байгаа Motherboard нь АТ загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь АТ Motherboard-н сайжруулсан загвар болох АТХ юм.

Motherboard дээр дараах элементүүд суурилдаг. Үүнд:

RAM буюу шуурхай санах ой

Display Card

Sound Card

Photoshop - iin gamshig shig aldaanuud (sonirhogchdod)

2009 оны 12-р сарын 19 Нийтэлсэн Zolboo

Photoshop-ын гамшиг шиг алдаанууд

Доорх зурагнуудаас фотошоп дээр сүүлийн хэдэн жилд гаргасан хамгийн муу, тэнэг гэмээр алдаануудыг харж болох нь ээ.

Жишээ нь энэ сэтгүүлийн нүүрэн дэхь бүсгүйн баруун гуяыг арилгачиж хэхэ.

Erhii huruugui

tolgoigui

Haanaas ch yum neg gar

8n GB giin tusgal ni 4n GB

Gurvan hultei tsersg

Bas l haanaas ch yum neg gar

3n gartai Miley

Selem ni daliiGar

ms-excel prodrammin tuhai ...

2009 оны 12-р сарын 19 Нийтэлсэн namundari

Оршил.

Microsoft Office програм нь олон янзын мэдээлэлүүдийг зохион байгуулах, дамжуулахад тань туслах бөгөөд дэлхий дээр өдөр бүр маш олон хүн уг системийн бүрэлдэхүүнд ордог шилдэг програмуудыг ашиглаж байна. Microsoft Office систем нь өөртөө серверүүд, төрөл бүрийн үйлчилгээ, шилдэг хэрэгсэл хүчирхэг програмуудыг агуулсан бөгөөд эдгээр нь бизнесийн нарийн төвөгтэй асуудлуудыг хялбархан шийдэж чаддаг. Өдөр ирэх тусам улам боловсронгуй болж хамгийн сайн туслагч маань болж байна. Microsoft Office нь сүүлийн үеийн шилдэг програмын цогц юм. Шинэ хувилбар нь олон төрлийн нэмэлт үйлчилгээтэй. Мөн маш өндөр түвшинд хийгдсэн. Хамгийн боловсронгуй удирдлагын систем юм. Энэ системийг ашиглан мэдээлэлийг боловсруулах, хамтран ажиллах, үйл ажиллагаагаа удирдах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх боломжтой. Microsoft Office програмыг мэдээлэлийн бизнес эрхлэгчдэд нарийн түвшинд задлан хүргэснээр илүү үр дүнтэй ажиллах болно. Хүмүүст мэдээлэлийг зөв цагт нь хүргэж чадсанаар олон асуудлыг шийдэж чаддаг. Бизнесийн зоригтой шийдвэрийн хүрээнд бий болсон ажилтан нь ихэнхдээ шинэчлэгдсэн мэдээлэл дээр үндэслэн урган гардаг. Microsoft Office систем нь хүмүүст хүссэн хугацаандаа өөрийн мэдээлэлийг олон төрлийн програм ашиглан найдвартайгаар илгээх, хүлээж авах боломжийг олгож байна. XML-ээр дэмжигдэн сайжруулагдсан Microsoft Office систем нь хүмүүст өргөн хүрээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон мэдээлэлд хандахад туслах болсон. Үр ашигтай холбоо ба байгууллага хамтран ажиллагч түнш болон үйлчлүүлэгчдийг холбож өгснөөр бизнесийг хурдан шуурхай явуулах өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Бизнесийн өсөлтөнд саад болж буй гол хүчин зүйл нь тив алгасан хол байрладаг байгууллага нь хоорондоо хурдан хугацаанд холбогдон үйл ажиллагаа явуулах боломжгүй байх явдал юм. Microsoft Office нь өөрийн бүрэлдэхүүний олон програмаараа дамжуулан багуудад тэдний бизнесийн өсөлт хамтын ажиллагааны нууцлал болон үр ашигийг нь дээшлүүлэхэд туслаж байна. Тэр дундаа интерактив диаграмм хурдан хугацааны мессэж дамжуулалт мөн Online уулзалт нь бизнесийн түншүүдийн асар богино хугацаанд холбож өгдөг.
Ажиллагсадын ажлын бүтээмжийг дээшлүүлэх байгууллагууд нь үйл ажиллагаагаа амжилттай явуулахын тулд ажиллагсадын ажлын бүтээмж дээр ихээхэн анхаарал тавьдаг .уламжлалт байдлаар бол ихэнх компаниуд тухайн ажилтныг олон төрлийн програм ашиглаж сурахад маш их цаг зориулж их зардал гаргадаг. Microsoft Office ситемийн тусламжтай ажилтнууд илүү их үр бүтээлтэй ажиллах болно. Тус системийн зохицож ажиллах чадвартай олон програмууд нь хэрэглэгчдэд ажилынхаа бүтээмж болон хурдыг нэмэгдүүлэхэд асар ихээр тусалдаг. Шинээр нэмэгдсэн тайлбар хийх хэрэгсэл, хүчирхэг баримтууд, хуваан эзэмших боломжтой ажлын талбарууд нь төрөл бүрийн төсөл, мэдээлэл даалгаваруудыг удирдах зохион байгуулахад зориулагдсан. Энэ хичээлээр Microsoft Office хэмээх агуу системийн талаар зохих хэмжээний мэдээлэлийг хуримтлуулах болно.

Танд амжилт хүсье. 

1. Эхлэл

Microsoft Word нь текст мэдээлэлийг боловсруулахад хамгийн тохиромжтой боловч тоон мэдээлэлийг боловсруулахад төдийлөн тохиромжтой биш хэрэглээний програм юм. Иймээс аливаа мэдээлэлийг боловсруулахдаа мэдээлэлийн тухайн хэсгийг боловсруулахад хамгийн тохиромжтой хэрэглээний програмуудыг ашигладаг. Microsoft Excel нь эрдэм шинжилгээ, эдийн засгийн тооцоо судалгааг үр ашигтай боловсруулахад зориулагдсан Windows системийн хэрэглээний программ хангамжийн нэг юм.
Microsoft Excel программыг ашиглан тоон болон текстэн  мэдээлэл боловсруулах, оруулах, хадгалах, тэдгээрт дүн шинжилгээ хийх, тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх, мэдээллийн сан үүсгэх зэрэг асуудлуудыг тун хялбар шийдэж болохын дээр Windows-ийн бусад программуудтай зохицолдон ажилладаг.
Excel-ийн файлуудыг нь ном (Book) гэж нэрлэх ба XLS гэсэн өргөтгөлтэй байдаг. Мөн нэрний өмнөх дүрсээр нь Excel программаар үүсгэсэн файл болохыг таньж болно
MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэл боловсруулах, хүснэгтэнд тооцоо хийх, эдийн засаг, статистикийн болон инженерийн тооцоонд хэрэглэгдэх төрөл бүрийн функцүүдийг ашиглан боловсруулалт хийх, хүснэгтийн өгөгдлүүдээр график, диаграмм байгуулах гэх мэт үйлдлийг гүйцэтгэх боломжоор хангагдсан асар том электрон хүснэгтүүд бүхий хэрэглээний программ юм. MS Excel программ нь 255 багана 65636 мөр бүхий үндсэн 3 ажлын хуудастай бөгөөд эдгээр хуудсуудад хоорондоо хамааралгүй хүснэгтүүд үүсгэж нэг файл байдлаар хадгалах боломжтой байдаг.

MS Word программаас ялгагдах ялгаа, онцлого, давуу талууд
MS Excel программын MS Word программаас ялгагдах ялгаа

MS Word MS Excel
1. Хэрэглэгчийн сонгосон цаасны хэмжээ бүхий баримт боловсруулах талбартай
 255 багана 65536 мөр бүхий их хэмжээний хүснэгт боловсруулах ажлын талбартай
2. Боловсруулж буй баримтыг нэг файлд нэг нэрээр хадгалах бөгөөд баримтан дахь ялгаатай бүлэг, дэд бүлгүүд нь хуудасны дугаараар тодорхойлогдоно Хүснэгт боловсруулахдаа нэр бүхий нэг файлд хэд хэдэн ялгаатай хүснэгтүүдийг үүсгэж хадгалах боломжтой. Sheet1, Sheet2 гэх мэт
3. Баримт бичигтэй ажиллах ажиллагааг хөнгөвчилөх, захидал илтгэл, тайлан гаргах гэх мэт баримт боловсруулахад бэлэн завар ашиглах боломжуудаар хангагдсан байдаг Хүснэтэн мэдээлэлтэй ажиллах боломжоор илүү хангагдсан, нүдэн дэх өгөгдөлтэй ажиллах, нүсэр бодолтуудыг хөнгөвчилөх боломжуудар хангагдсан байдаг
4. Параграф буюу баримтын их бие, дэд бүлэг,  зүйлтэй ажиллах командуудтай Хүснэгтүүдийн нүд, мөр, багананд хийх үйлдлүүдийг гүйцэтгэх командуудтай
5. Хэрэглэгч хадгалах файлдаа нэр өгөөгүй тохиолдолд MS Word программ автоматаар Doc1, Doc2 гэх мэт нэрээр хадгалдаг MS Excel программыг ашиглаж байхдаа нэр өгөлгүй хадагласан файл Book1 гэх мэт нэрээр хадгалагдана

MS Excel программ нь хүснэгтэн мэдээлэлтэй ажиллахад зориулагдаж зохиогдсон болохоор аль болохоор хүснэгтэнд хийгдэж болох үйлдлүүдийг хялбар дөхөм замаар цаг хугацаа бага зарцуулж гүйцэтгэхэд илүү анхаарсан байдаг ба хэрэв хэрэглэгч тухайн программыг өөийн байнга хэрэглэдэг үйлдэлд тохируулан өөрчлөх шаардлага гарвал программчлалын хэлийг ашиглаж болох юм.

3. MS Excel программын боломжууд

• Хүснэгтийн нүдэнд төрөл бүрийн форматын өөрчлөлт хийх боломжтой. Текстийг хэвтээ босоогоор бичиж болохоос гадна хэдэн градусын налуугаар бичихийг тохируулж өгч болно.
• Хүснэгтэнд хүссэн функцээ ашиглан тооцоо хийж болно. Функц, томъёо ашиглан бодолт хийсэн бол тухайн нүдэн дэх бодолтыг бусад нүдэнд давтан гүйцэтгэхгүйгээр хуулж болно.
• Хэрэглэгчийн цуваа үүсгэж хүснэгтийн нүднүүдийг хүссэн утгаар дүүргэж болно.
• Өгөгдлийг хуулахдаа тоон утга, томъёо, хэлбэр загвар гэх мэт сонгосон объектийг хуулж болно.
• Өгөгдлийг эрэмблэх, хэрэгтэй мэдээллээ шүүж хэруулах, ялгаатай мөрүүдийн хувьд дэд нийлбэр олох боломжтой.
• Хэвлэгдэх мужийг тогтоож өгч болно. Их хэмжээний хүснэгттэй ажиллаж байх үед хэвлэгдэх шаардлагтай мэдээлийг тодорхойлж, хэвлэх үйдлийг шууд гүйцэтгэснээр зарим нэг тохируулга хийхээс таныг чөлөөлж өгдөг.
• Нэг файлд хадгалагдах ялгаатай хүснэгтүүдийн тоог нэмж хасаж, нэрийг өөрчилж болно.
• Хүснэгтүүдийг нэгтгэж хураангуйлан эмхтгэсэн хүснэгт үүсгэж болно.
• Төрөл бүрийн график диаграмм зурах, диаграммыг сольж өөрчилж засвар оруулах замаар хүснэгтэн дэх өгөгдлийг ойлгомжтойгоор дүрсэлж үзүүлэх боломжтой.

1.1. Хүснэгт ашиглах нь

Ажлын хуудас дээр байрлах өгөгдөлүүд дээр тооцоолол анализ хийхэд хялбар байдаг. Тэрхүү өгөгдөлүүд бүгд гэж нэрлэгдэх дөрвөлжинд байрлана. Уг нүднүүд дээр томъёо ашиглан үйлдэл хийхэд их тохиромжтой байдаг.Томъёо ашигласанаар та цаг хугацаа хэмнэхээс гадна тоон өгөдлүүд дээр алдаагүй ажиллах бололцоотой болно. Тэр тоон өгөгдлүүд тань санхүүгийн, статистикийн, он сар өдөртэй холбоотой гэх мэт олон төрөл байж болно. Ажлын хуудасыг мөн диаграмм гаргахад өргөн ашиглана. Харин Microsoft Excel 2003 нь танд хөдөлгөөнт диаграмм санал болгож байгаагаараа өмнөх хувилбаруудаас давуу юм. Энэ програм дээр жагсаалт үүсгэхэд бусад програмыг бодвол илүү хялбар байдаг. Маш олон төрлийн жагсаалт үүсгэж болно. Тэдгээрийг түргэн хругацаанд эмхлэж цэгцлэх чадвартай. 

1.2. Хэрэгсэлийн мөр, цэс

Microsoft Excel-ийн хэрэглэгчийн интерфрес буюухарагдах байдал, уг програмтай холбогдох хэрэгсэл цэсний талаар тайлбарлая. Microsoft Excel програмын хамгийн дээд хэсэгт Title bar буюу гарчгийн мөр байрлана. Гарчгийн мөр таныг ямар програм, ямар файл нээж ажиллаж байгааг харуулдаг.

Энд Book1 гэж байгаа нь бид ямар нэг хадгалах үйлдэл хийгээгүй шинэ файл дээр ажиллаж байгааг харуулж байна.

Гарчгийн мөрний доод хэсэгт Menu Bar буюу цэсний мөр байрлана

 Уг цэсийн мөр нь Excel-тэй холбогдох боломжит бүхий л тохиргоо, үйлдлүүд, командуудыг агуулсан байдаг. Цэсийн анх дарахад цэс маань бүрэн хэмжээгээр харагддаггүй. Зарим нэг команднь нууцлагдсан байдаг. Тухайн цэсэн дээр хулганын заагчийг удаан хугацаагаар байлгахад өөрөө бүтэн хэмжээгээр нээгдэнэ. Энэ нь юунд зориулагдсан байдаг вэ гэвэл хамгийн их хэрэглэгддэг олон дахин ашиглагддаг командуудыг эхэнд нь байрлуулаад бусад олон дахин хэрэглэгддэггүй кхмандыг нууцалж байдагт оршино. Энэ нь Office програм нь хир автоматжсаныг харуулж байна. Нэг цэсийг бүрэн хэмжээгээр нээсэн тохиолдолд бусад цэсүүд нь мөн бүтэн хэмжээгээр нээгдсэн байдаг.

Цэсийн мөрний доод талд хэрэгсэлийн мөр буюу Toolbar байрлана.

 Тухайн хэрэгсэлийн мөр нь таны байнга ашиглах боломжтой командыг гарын дор байрлуулсанд давуу тал нь оршдог. Энд шинээр файл үүсгэх, өмнө нь хадгалсан файлаа нээх, файл хадгалах, хэвлэх, эрэмбэлэлт хий, томъёо оруулах, фонд сонгох үсгийн хэмжээг өөрчлөх зэрэг төрөл бүрийн командууд хэрэгсэлийн мөрөнд агуулагдана. Эхний (дээд) хэрэгсэлийн мөр нь стандарт (Standart toolbar) хэрэгсэлийн мөр. Түүний доор байрлах нь хэлбэржүүлэлтийн (Formatting toolbar) хэрэгсэлийн мөр гэж нэрлэгддэг. Энэ хоёр хэрэгсэлийн мөрийг олон олон хэрэглэгч хэрэглэдэг болохоор Excel програм нь анхны утгаар нь гаргаж тавьдаг. Хэрэгсэлийн мөрийн төгсгөлд байрлах доош чиглэсэн сумтай товчлуур дээр дарахад тухайн хэрэгсэлийн мөрийн харагдахгүй байгаа командууд жижиг цэсэнд нээгдэж харагддаг. Эндээс ямар нэг командыг хэрэглэхэд хэрэгсэлийн мөрөнд байнга харагдаж байхаар автоматаар тохируулагдана. Хэрэгсэлийн мөрийн урд байрлах 4 цэгтэй хэсэгээс курсоороор барьж зөөж өөртөө хэрэглэхэд хялбараар байрлуулж болдог.
Хэрэгсэлийн мөрийг Tools цэсний Cusomize… командаар өөрчлөх боломжтой.
Эндээс Excel програмд байдаг хэрэгсэлийн мөрийг харагдуулах эс харагдуулах мөн шинээр хэрэгсэлийн мөр үүсгэх (New…), үндсэн хэлбэрт нь оруулах (Reset…) зэрэг үйлдлийг хийж өгдөг. Идэвхитэй байгаа хэрэгсэлийн мөрийн урд √ тэмдэг тавигдсан байдаг.
Хэрэв та ямар ч хамаагүй хэрэгсэлийн мөртэй шууд холбогдохыг хүсвэл Цэсийн мөрний баруун талд байгаа хоосон хэсэг дээр Хулганын заагчийг байрлуулаад баруун талын товчийг дарах хэрэгтэй. Ингэхэд хэрэгсэлийн мөрийг нээх хаах боломжийг олгодог жижиг цэс нээгдэнэ.

Эндээс гаргаж ирэх гэж байгаа хэрэгсэлийн нэрийн өмнөх хэрэгсэлийн мөрийн тэмдэглэгээг хийж өгнө. Ингэхэд ажлын талбар дээр хэрэгсэл гарч ирнэ. Гарсан хэрэгсэлийн гарчгийн хэсэг дээр нь курсороо байрлуулан чирч байрлуулах газраа аваачиж тавина. Уг хэрэгсэлийг харагдахгүй болгохыг хүсвэл цэсний мөрөн дээр буруун товчоо даран дээрх цэсийг гаргаж ирээд хэрэгсэлийн өмнөх урд талын тэмдэглэгээг авах хэрэгтэй.
Хэрэгсэлийн мөрний доод хэсэгт томъёоны мөр (Formulabar) байрлана.

 G12 гэж харагдаж байгаа хэсгийг Name Box гэдэг. Энд Excel програмын ажлын хуудсанд ямар нүд идэвхитэй байгааг харуулдаг. Түүний ар талдбайгаа хэсэг нь томъёо бичих талбар байрлана.
Дэлгэцийн зүүн доод хэсэгт байрлахсум бүхий товчоор ажлын хуудаснуудын хооронд шилждэг. Түүний баруун талд байрлах tab цэсээр мөн ажлын хуудас хооронд шилждэг. Excel програм нь анхны утгаараа 3 Sheet  буюу ажлын хуудастай байдаг. Нэг ажлын хуудасанд 256 багана 65536 мөр байдаг. 256х65536=16777216 нүд байна. 

  1.3. Хуудас дотор шилжих
Ажлын хуудас дотор шилжихдээ комьютерийн гар хулганыг ашигладаг боловч гарын хялбаршуулсан товч буюу Shotcut ашиглавал хүснэгтийн хоорондхурдан шилжих боломтой болдог. Энэ тухай бичихээс өмнө идэвхитэй нүд гэж юу болохыг тайлбарлая. Хүснэгтийн идэвхитэй мөр гэдэг нь идэвхитэй багана болон мөрний огтлолцолд байрлах нүдийг хэлдэг. Хэрэгсэлийн мөрний доор NameBox-д идэвхитэй мөрний нэр харагдаж байдаг. Хүснэгтийн нүдийг идэвхижүүлэх нэг арга бол тухайн нүдийг хулганаар дарах явдал. Мөн гар дээр байрлах сумтай товчийг ашиглан шилжиж болно. PageUp болон PageDown товчийг ашиглан илүү хурдан шилжилт хийж болно. Харин гар дээрээс Alt+PageUp товчны тусламжтай баганын дагуу зүүн тийш Alt+PageDown товчоор баганын дагуу баруун тийш шилжинэ. Ажлын талбарын хаана ч байсан гар дээрээс Ctrl+Home товчийг дарахад А1 нүдэн дээр буцаж ирнэ. үүнээс гадна компьютерийн гар дээр байх Scroll Lock товчийг дарсанаар идэвхитэй нүдний нэрийг өөрчлөхгүйгээр хуудасны дагуу, баганын шилжилт хийдэг. Дахин дарахад идэвхигүй болно.
Өгөгдөл хэрхэн тэмдэглэж идэвхижүүлэх тухай үзье
Ингэхийн тулд файл нээнэ.  
Хэрэглэгч уг өгөгдлөөс тэмдэглэж авахыг хүсвэл тухайн нүдэн дээр хулганын курсороор дарна. Тэгэхэд томъёоны мөр дээр тухайн нүдний утга бас харагдана. Олон өгөгдлийг зэрэг тэмдэглэх шаардлагатай бол Хулганы зүүн талын товчийг дараастай нь чирч тэмдэглэж болно. Ингэж тэмдэглэхийг Range буюу шугаман байдлаар тэмдэглэх гэдэг. Тэмдэглэсэн хэсэгтээ хэлбэрүүлэлтийг хийж болно. Өөр өөр нүдэнд дэх тэмдэглэгээс хийхийн тулд Ctrl товчийг дарж байгаад хулганааын заагчаар тэмдэглэнэ. Хуудас хооронд байгаа нүдийг ч ингэж тэмдэглэж болно. Ихэнх програм дээр чмар нэг зүйлийг тэмдэглээд өөр зүйлийг тэмдэглэхэдөмнөх тэмдэглэгээ нь алга болдог. Excel програии дээр бол тэмдэглэгээ нь хэвээр байдаг. Мөн Edit цэсний GoTo гэсэн командыг өгнө. Гарах цонхонд өөрсдийн тэмдэглэхийг хүссэн нүднийхээ дугаар нэрийг өгч болохоос гадна гарч ирсэн цонхны доод хэсэгт байрлах special товчийг дараад гарах жагсаалтаас сонгож өгөгдлийг төрөлөөр нь тэмдэглэж болно. Жишээ нь тухайн баримтанл байгаа бүх сануулгыг тэмдэглэхийг хүсвэл comments, тогтмол тоог тэмдэглэхийн тулд Constants, хоосон зайг тэмдэглэх –Blanks, бүх томъёог Formulas гэсэн нүдийг идэвхийжүүлээд доторнь байгаа өгөгдлүүдээс сонгож болно.    

1.4. Тусламж авах
Excel програм нь бусад програмын адил тусламжийн мэдээлэлээр хангагдсан байдаг. Дэлгцийн баруун талдбайрлах Taskpan ажлын цонх байдаг. Энэ ажлын цонх нь шинээр файл нээх үед гарч ирдэг. Мөн тусламжийн мэдээлэлээр хангахад бэлэн байдаг цонх юм. Уг цонхны Microsoft Office Online хэсэгт Microsoft фирмийн интернэт дэх вэб сайттай холбож тухайн севэр дээрх төрөл бүрийн тусламжийн мэдээлэлийг авахад зориулагддаг. Хайлт хийхдээ Search for хэсэгт хайх зүйлээ бичээд enter товчийг дарах буюу эсвэл баруун талднь байрлах ногоон өнгийн товчийг дарна. Таны бичсэн үгтэй холбоотой мэдээлэлийг гарган ирнэ. Гэхдээ энэ нь зөвхөн интернэтээс олсон мэдээлэл гэдгийг анхаараарай.     
Өөрсдийн компьютерээс мэдээлэл хайхын тулд  search хэсэгийг нээж Offline Help сонголтыг хийнэ. Энэ сонголтыг хийсний дараа тухайн үгтэй холбоотой мэдээлэлийг excel програмаас өөрөөс нь хайна. Энэ хоёр хайлт нь ижил төстэй мэдээлийг гаргаж өгөх боловч интернэтээс хайсан мэдээлэл нь илүү их цар хүрээтэй байдаг. 
Үүнээс гадна цэсийн мөрний баруун талд байрлах Type a question for help гэсэн цонхонд хайх зүйлээ бичиж хайж болно. 
Мөн Excel програмын цонх бүр дээр байх асуултын тэмдгийн тусламжтайгаар тусламжийг авч болно.

Ливэрпүүлийн Талаар Үгүйлэгдэх Болно! 8Б.Л.Цолмонбаяр

2009 оны 12-р сарын 18 Нийтэлсэн 8Б. Л.Цолмонбаяр

Ливэрпүүл хөлбөмбөгийн клуб нь Английн мэргэжлийн хөлмбөмбөгийн баг юм. Тэд Английн порт хот болох Ливэрпүүлд байрладаг.
Энэ клуб нь Прэмиэр Лиг-т тоглодог бөгөөд Английн хамгийн амжилттай явсан баг юм.
Учир нь тэд бусад Английн багаас илүү цом авчээ. 18 удаа 1-р дивизоны аварга, 7-н Карлинг кап(English Cup), 5-н удаа Европын аварга (энэ нь Английн багууд доторхи рекорд юм).
Мөн ФА кап 7 удаа хүртэж байжээ. Клуб 1892 онд байгуулагдажээ. Гэвч шууд байгуулагдаад л амжилт олж чадсангүй.

1959 онд Билл Шанкли менежэрээр ирсэнээр тэд амжилттай тоглож эхэлжээ. Билл Шанкли менежэрийн гар дор 3-н Лигийн аварга, 2 ФА кап, UEFA cup, мөн анхны Европын аваргийг авчирч байжээ. Сүүлийн 30-н жил Ливэрпүүл нь Англи-д мөн Европ-д амжилттай явж байна. 1977-гоос 1984 онд тэд 4 удаа Европын аварга авчээ. 1990 оны дундуур тэд бага зэрэг муудаж ирсэн ч 2001 онд тэд 3 цом авчээ, бас 2005 онд Европын аварга авсан юм. Клуб нь албан ёсоор улаан болон цагаан өмсөлгөлтэй тоглодог байсан боловч 1960-аас оноос хойш дан улаан өнгөөр тоглодог болсон юм. Клубын лого мөн тэр дундуур солигдсон юм. Бамбай нэмэгдсэн нь 96 оны Ливэрпүүлийн фэнүүдийн амь насаа Hillsbrough-д алдсан явдалд дурсгал болгон түүнийг нэмжээ. 1985 оны Европын аваргын финал Heysel стадионд болсон бөгөөд Ювэнтүсийн 39 фэн амиа алдаж байжээ, шалтгаан нь стадионы хана нурсан юм. Ливэрпүүл нь үүсэгдсэн цагаасаа л Анфиэлд-д тоглож эхэлсэн юм, гэвч удахгүй Станли Парк-руу шилжэх төлөвлөгөө хийгдсээр байгаа, төлөвлөгөөгөөр 2011 онд дуусна. Ливэрпүүлд хамгийн том фэнүүдийн хүрээ байдаг бөгөөд. Хэд хэд багтай ривал юм. Хамгийн том ривалууд бол дотоод хотын Эвэртөн бөгөөд түүний дараа Манчэстэр хотын Улаан Чөтгөрүүд орно.

Тиймээ энэ дууг мэдэхгүй Ливерпулийн фэн гэж байхгүй..
Ливерпуль хотын Анфиелд Роад цэнгэлдэх хүрээлэнд алдарт Ливерпуль клубын тоглолт эхлэх болгоны өмнө энэ дуу цуурайтдаг. Сүлд дуугаа сонсож талбай дээр гарсан тоглогч бүхэн зөвхөн ялалтын төлөө тоглосоор ирсэн билээ...

When you walk through a storm hold your head up high,
And don't be afraid of the dark.
At the end of a storm is a golden sky
And the sweet silver song of a lark.

Walk on through the wind,
Walk on through the rain,
Tho' your dreams be tossed and blown.
Walk on, walk on with hope in your heart,
And you'll never walk alone,
You'll never walk alone!

Дууны үг ер хүнд урам өгч итгэл хайрласан бусын ид шидтэй билээ..

1989 оны дөрөвдүгээр сарын 15 Английн алдарт клуб “Ливерпуль”, тус багийг дэмжигчдийн хувьд хар өдөр байсан. Хамгийн олон багийг хамардаг, эртний түүхтэй Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу FA Cup-ын хагас шигшээд “Ливерпуль”-”Ноттингем Форест” учраа таарсан юм. Тус тэмцээний онцлог нь их шөвөгт үлдсэн багууд дундын талбайд тоглодог. Тэр жил Шеффильдийн “Хиллсборо”-д дээрх багууд өрсөлдөхөөр болсон. Сонирхолтой нь өмнөх жилийн хагас шигшээд тэд таарч, мөн энэ цэнгэлдэхэд тулж байлаа.


Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 15-ны бямба гаригийн 15.00-д дээрх тоглолт эхэлсэн юм. Цэнгэлдэхийн аюулгүй байдлын үүднээс 14.00-14.45 цагийн хооронд үзэгчдийг дотогш нэвтрүүлж байжээ. Харин энэ өдөр замын түгжрэлээс болж, “Ливерпуль”-ийн дэмжигчид цагаасаа хоцорч ирсэн тул уг дүрэм зөрчигдөж, тогтоосон хугацаа өнгөрсөн ч дотогш чиглэсэн хөдөлгөөн зогсохгүй байлаа. Шеффильд нь Ливерпулиэс 80-хан милийн зайтай тул “Хиллсборо”-г хэдэн мянган дэмжигч зорин иржээ.

Тоглолт эхлэх мөчид “Улаанууд”-ын хэсэг дэмжигч цэнгэлдэхийн гадна ирж, тэднийг дотогш нэвтрүүлэхээр болов. Яарсан үзэгчид гүйлдэн орох үед олон “туулай” шургалж амжсан байна. Хянагчид үзэгчдийн дундаас тасалбаргүй этгээдүүдийг гаргаж, “цэвэрлэгээ” хийж эхлэх үед дахин 5000 орчим дэмжигч “Хиллсборо”-гийн гадна ирлээ. “Туулай”-тай хөөцөлдөөд хянагчид орох хаалгыг нээх завгүй байсан тул бухимдсан фанатууд хүчээр түрэн оров. Тухайн үед ихэнх цэнгэлдэх суудалтай, суудалгүй гэсэн сектортой байсан аж. Босоогоор үздэг хэсэг үнэ нь арай хямд учир ачаалал арай илүү авна. Мөн Английн дүрсгүй дэмжигчдийн огцом авираас сэргийлж, сектор бүрийн хооронд төмөр торон хаалт босгодог байж. Мөн нэг хэсэгт нэг л багийн хөгжөөн дэмжигчдийг оруулах бодлоготой.

Дээрх фанатууд бүгд “Leppings Lane End” гэх “босоо” хэсэг рүү дайрч орсон бөгөөд хаалга нь эвдэрч, хянагчид нь түрэгдсэн тул хэн дуртай нь дотогш нэвтрэх болов. Бүгд шахцалдан зүтгэж, зарим нэг нь төмөр хязгаарлагч руу авирч эхэлжээ. Энэ хэсгийн багтаамж 2000 хүнийх гэдэг ч тоглолт эхлэх мөчид үзэгчийн тоо хэдийнэ 3000 давсан байв. Үүнээс хойш дээрх явдал болж, байх ёстойгоос хэд дахин их хүн орсноор “Leppings Lane End” нуран унасан.

Энэхүү явдлын улмаас 94 хүн амь үрэгдэж, 766 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Дөрвөн өдрийн дараа 14 настай Ли Николь гэдэг хүү эмнэлэгт амьсгал хурааж, дөрвөн жилийн дараа Тони Блэнд гэгч ослоос үлдсэн гэмтлийн урхгаар таалал төгсчээ. Ийнхүү нэг тоглолтын улмаас “Ливерпуль”-ийн 96 дэмжигч нас барсан юм. Энэ явдлаас болж, цэнгэлдэхэд тавигдах *a*рдлагыг өндөржүүлж, суудалгүй хэсгийг үгүй болгосон ба олон байгууламж багтаамжаа багасгасан.

“Ливерпуль” клуб амь эрсэдсэн 96 дэмжигчдээ зориулж, хотынхоо өмнөд хэсэгт дурсгалын чулуу байрлуулсан ба мөн “Энфилд” рүү орох хаалга “Шэнкли Гэйт”-ийн дэргэд хүндэтгэлийн хөшөө босгожээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд клубээс мөнхийн 96 дэмжигчдэдээ хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг явуулж, талийгаачдын ар гэрийнхнийг “Энфилд”-д урин тоглогчидтой уулзуулдаг юм.

“Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррардын үеэл ах Жон-Пол “Хиллсборо”-гийн осолд хэлмэгдэгчдийн нэг бөгөөд Шеффильдэд амь үрэгдсэн 96 дэмжигчийн хамгийн залуу нь (10 настай) байжээ.

Энэ шалтгааны улмаас Жеррард бүх насаа “Ливерпуль”-ийн төлөө зориулж, үеэл ахынхаа хүслийг гүйцээнэ гэдэг ба үүнийгээ баталж өнгөрөгч даваа гаригт багтайгаа гэрээгээ 2011 он хүртэл сунгасан.

Энэ мэт цэнгэлдэх хүрээлэн ачааллаа даалгүй нурж, үзэгчдийн амь хохирсон түүх олон ч “Хиллсборо”-гийн хэрэг байнга дурсагдаж, олны хүндэтгэлийг хүлээдгээрээ онцлог юм. Хэдийгээр “Улаанууд”-ын уриа “You will never walk alone” нь дээрх ослоос өмнө гарсан ч 1989 оноос хойш үүнтэй холбон ярьдаг, дуулдаг болжээ.

Ливерпүүл дэх анхны бразил

Тэрээр 1979 оны 9-р сарын 24-нд Бразилын Сан Пауло хотод төржээ. Түүний бүтэн нэрийг Fбbio Aurйlio Rodrigues гэдэг байна. Тэрээр 18 насандаа буюу 1997 онд төрсөн хотынхоо Сан Пауло багийн үндсэн тоглогч болжээ. Бразилын Under-17, Under-20 and Under-21 насны шигшээд тогтмол дуудагдан тоглож байжээ.

Аурелио 1999.12.10-нд Бразилын шигшээ багийн хувцсыг өмсөж, Роналдиньогийн хамтаар адилхан анх удаагаа шигшээдээ дуудагджээ. Мөн тэрээр Сидней 2000 олимпын тоглолтонд оролцжээ. Улмаар авъяас чадваараа ялгарч хөгшин Европод худалдагдан очдог Өммөд Америкийн бусад тоглогчдын замналаар Испанийн Валенси багт зарагдан “Сарьcан багваахайнууд”-ын нэг болж 6 жилийн гэрээ байгуулжээ. Энд Бенитезийн удирдлага дор 31 жил тасарсан байсан Испанийн аварга цолыг 2002, 2004 он түүнчлэн 2004 оны UEFA Cup-ийн аварга цолыг хүртэхэд хувь нэмрээ оруулсан билээ. 2002-2003 он Аурелио гайхалтай тоглолтыг үзүүлсэн ба Ла лигийн 27 тоглолтонд 8 гоол Аваргуудын лигийн 8 тоглолтонд 2 гоол хийжээ.

Түүний хувьд хамгийн гол асуудал бол бэртэл гэмтэл билээ. Үүнээс болж тэрээр ид үеийнхээ олон ч сарыг эмнэлэгт өнгөрөөжээ. Гэвч түүнийг шилдэг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг байсан ба Валенситай хийсэн гэрээ дуусах үед Реал мадрид баг сонирхож авахаар болж байтал хуучин дасгалжуулагч Рафа түүнд санал тавьснаар Ливерпульд иржээ. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа ”Mиний карьер дэх хамгийн сайхан мөч болох Валенсид Ла лигийн аваргын цомыг өргөх мөчид Рафа хамт байсан. Тэр надад итгэдэг, би ч түүнд итгэдэг энэ чинь л хамгийн чухал шүү дээ” хэмээжээ.

Бразил эр маань улаануудын эгнээнд нэгдэхэд Итали паспорттой байсан тул ажиллах зөвшөөрлийн тал дээр асуудал гараагүй байна. Ливерпульд ирснээс хойш одоогийн байдлаар 83 тоглолтонд оролцож 5 гоолыг оруулаад байна. Аурелио олон талт чадвартай жигүүрийн хамгаалагч билээ. Тэрбээр хагас хамгаалагчын байрлалд тоглож чаддаг ба оновчтой дамжуулалт, чөлөөт цохилтыг маш сайн гүйцэтгэж чаддаг байна. Түүний liverpoolfc.tv-д өгсөн ярилцлагын хэсгээс:

Англид амьдрах нь бразилаас хэр ялгаатай байна вэ?

Би гэртээ бараг ихэнхи цагаа өнгөрөөдөг учраас миний хувьд нэг их ялгаагүй. Би их гэр бүлсэг хүн, хүүтэйгээ хамт цагийг өнгөрөөх маш их дуртай. Мөн Испанид 6 жил амьдарсан учраас хүндрэл бага гардаг.

Тантай Реал мадрид клуб холбогдсон байсан ба тийшээ явах боломжтой байсан ч та Ливерпульд ирсэн. Та ер нь энд ирснээрээ харамсдаг уу?

Би энд ирэхийг хүсч байсан ба энэ клубыг сонгосон маань үнэхээр зөв сонголт байсан гэдэгт итгэлтэй байна. Рафа надтай энэ талаар ярьсан ба тэр намайг Валенсид байхын сайн мэддэг итгэдэг билээ. Мөн Ливерпуль бол агуу түүхтэй, маш сайн баг билээ.

Та Рафатай ямар харилцаа холбоотой байдаг вэ?

Хэвийн дасгалжуулагч тоглогчын харилцаатай байдаг. Би ер нь нэг их яридаггүй. Гэхдээ би хэлсэн үгэндээ эзэн болж биелүүлдэг.



 

Heroes Of Newerth (HoN) 8Б Л.Цолмонбаяр

2009 оны 12-р сарын 18 Нийтэлсэн 8Б. Л.Цолмонбаяр

Та бидний байнга тоглодог DotA (Defence of the Ancient) маань ердөө WarCraft тоглоомын нэг газар шүү дээ. Тэгвэл S2 Games тоглоомын компаниас энэхүү газрыг дурайж тусдаа өөр тоглоом хийжээ. Энэхүү тоглоом нь Heroes of Newerth гэдэг нэртэй бөгөөд яг л ДотА-гийн газрын зургаар хийгджээ.Зарим баатрууд нь ДОТА гийн баатруудтай  адилхан төстэй юм байна.Энэ надаа лав дажгүй санагдлаа... Хэдэн зураг тавилаа сонирхоно уу!


Нийт Дота сонирхогчидийн Ком дон байвал зүгээр л санагдалаа.Байхад лав илүү дэхгүй юм байна аа.